Жолооч торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд төлөх дүнг 50% хөнгөлөхөөр болжээ

2024 оны 1 сарын 03

Arslan.mn

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага чангаруулах, автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх болон бусад зохицуулалтын талаар ХЗДХЯ-наас мэдээлэл өглөө.

Тухайлбал, жолооч торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд төлөх дүнг 50% хөнгөлөхөөр болжээ.

 ХЗДХ-ийн сайдын туслах Д.Мөнх-Эрдэнэ "Торгуулиа 15 хоногт багтаан төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, торгуулиа заавал төлнө. Төлөхгүй байгаа тохиолдолд таныг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр шийтгэж, заавал торгуулийг төлүүлнэ" гэв.

Зөрчлийн хуульд орсон өөрчлөлтүүд:

  • Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа/15 хоногт/ төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө.
  • Жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд буюу 15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлнэ. Торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлсэн шийтгэлийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэнэ. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний зөрчил үйлдсэн бол торгуулиа заавал төлнө, торгуулиа төлөхгүй байгаа тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэж торгуулийг төлүүлнэ.
  • Мөн торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх зэрэг төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана.
  • Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
653755
4 эможи

Зочин
2024-01-03 15:00
Торгуулиа шууд 50 % хөнгөлөөд л хугацаанд нь төлөх юм бна шүү дээ
keyboard_arrow_up