“Монголросцветмет“ ТӨҮГ: Захиргааны сул ажлын байрны зар

2023 оны 12 сарын 28

Arslan.mn

1    Ажлын  байрны нэр, шаардлагатай тоо: Захиргаа, аж ахуйн албаны Үйлчлэгч – 1 (нэг) хүн

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Цэвэрлэгээ үйлчилгээг чанартай гүйцэтгэх, 
  • Хариуцсан эд зүйлсэд хариуцлагатай хандаж ажиллах,
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага     

  • Бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой, 
  • Үйлчлэгчээр ажилласан туршлагатай бол сайн,
  • Цэвэрч нямбай, хурдан шуурхай ажиллах,
  • Зөв харилцаа, хандлагатай, хувийн зохион байгуулалт, сахилга бат сайн, харилцааны өндөр соёлтой байх,
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:  

  1. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх/
  2.  "Монголросцветмет" ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө. 
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл хүчин төгөлдөр лавлагаа
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом,үнэмлэх)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь 
  5. Ажилласан байдлын мэдээлэл:    /2021 оноос өмнөх нийгмийн даатгалын дэвтрийн нүүр+тушаалын  өөрчлөлтийн тэмдэглэлийн хуулбар болон НД шимтгэл төлөлтийн лавлагаа/
  6. Сүүлийн 3 сард авахуулсан 4х3 хэмжээтэй цээж зургийг анкетад заавал наасан байна.

Материал хүлээн авах хаяг, хугацаа:   

Шаардлага хангасан ажил горилогчдын материалыг 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд mailbox@monros.mn хаягаар хүлээн авч, бүртгэнэ.

Хаяг: Улаанбаатар хот, БЗД 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 98, "Монголросцветмет" ТӨҮГ, утас: 450060 -133
Web сайт: www.mongolros.mn

Тайлбар    

  • Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн, тестийн, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ. 
  • Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу  илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцож шалгаруулалтаас хасна.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
3
653746
4 эможи

Мөнхзул
2024-01-03 10:04
сайн
Зочин
2024-01-03 09:23
Үйлчлэгчээс бусад ажлын байранд бол зар тавихгүй аваад л ингэж оромдож доромжиллоо болиоч
Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up