Сонгдо эмнэлэг Б.Ганхуягийн шинжилгээний хариуг ХУДАЛ гаргажээ

2024 оны 1 сарын 03

Arslan.mn

“Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа иргэн Б.Ганхуягийг хүнцэл нэртэй химийн элементээр хордуулсан байж болзошгүй” гэх мэдээллийг түүний гэр бүлийн хамаарал бүхий зарим иргэдээс мэдээлснийг Прокуророос харьяалал тогтоосны дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүгдэгч Б.Ганхуяг нь 2023 оны арваннэгдүгээр сард "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт онош тодруулах зорилгоор хэвтэн эмчлүүлэх үед тус эмнэлгээс Эрүүл ахуй, хор судлалын лабораторид сорилт шинжилгээ хийлгэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс цусанд илэрсэн 9.29 мкг/дл хүнцлийн хэмжээг нэгжид шилжүүлэхдээ алдаа гаргасан.

Хүний биед хүнцэл 9200 дахин ихэссэн бол хүн амьд явах боломжгүй ба Б.Ганхуягаас авсан биологийн дээжид хийсэн 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн Эрүүл ахуй, хор судлалын шинжилгээгээр цусанд хүнцэл 9.26 мкг/дл, шээсэнд 0.86 мкг/дл, үсэнд 0.24 мкг/дл байсан. 

Мөн 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр давтан хийсэн “Хэлт энд сэфти солушинс” ХХК-ийн лабораторийн шинжилгээгээр цусанд 8.96 мкг/дл, үсэнд 0.22 мкг/г, шээсэнд илрээгүй зэрэг нь хүнцлийн хэмжээ зохих түвшинд байгаа нь тус тус тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлж, энэ тухай гомдол гаргагчид албан бичгээр хариу мэдэгджээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
6
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
2
angry an post
2
653741
15 эможи

Зочих
2024-01-05 20:27
Албаар МБА руу шалгуулдаг нь яаж байгаан наад өмгөөлөгч гээд байгаа нөхөр цагдаагийн сургуулийг төгссөн. МБА ны даргатай нэг үед төгссөн дарамт ирж байгаа даа.
Ахмад
2024-01-04 19:18
ЛАЛАРУУД - хамтдаа ЯЛАА - эдэлбэл зохилтой !!! НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД - Шорондоо жаргацгаа !!!
zochin
2024-01-04 11:17
Ene pizduu odoo uhuil taariishdee uchnuun ard tumnii mongiig hulgailj idej uusan ah duu naraaraa niilj house horoolol hurtel barisan bgashde
Irgen
2024-01-04 01:32
Ahij pzda mine chmd itgehgyu
Irgen
2024-01-04 01:32
Oilgolo yl aa uuree
Irgen
2024-01-04 01:31
Mungu ymar huchtein bee
Зочин
2024-01-03 10:29
Ганхцягийн эгч хүргэн ах нар нь гэж амилсан чөөгийнүүд бирдүүд хулгайч луйварчид юу гэж худлаа худалдаад байсан юм бэ худал мэдээлэл тараасныхаа төлөө хариуцлагаа хүлээ дүүгээрээ дамжуулж төрийн мөнгө угаасныхаа төлөө жангаа зооглоо.
Зочин
2024-01-03 10:24
Арайчдээ ийм хариуцлагатай өндөр төлбөртэй тоног төхөөрөмж нь орчин үеийнх баймаар мөнгө өгч шинжилгээний дүнг өөрчлүүлсэн бол холбогдох бүх хүмүүст нь хариуцлага тооцооочээ аймаар санагдаж бна
Зочин
2024-01-03 08:37
тэгээд хордоогүй биё н сайн бсын бол нүүрсний сонсголд яагаад оруулаагүй юмвэ шүүх хурлыг н нээлттэй хийгээрээ
keyboard_arrow_up