Насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон БНХАУ-ын иргэн болон зуучилсан монгол иргэний хэргийг прокурорт шилжүүлжээ

2024 оны 1 сарын 02

Arslan.mn

БНХАУ-ын иргэн насанд хүрээгүй охиныг 2 монгол иргэнээр зуучлуулан бэлгийн харилцаанд орсон ХЭРЭГ гарчээ.

Тодруулбал,  Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд 2023 оны гуравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй эмэгтэй хүнийг бусдад зуучлан, бусдын зуучилсан эмэгтэй 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэлд БНХАУ-ын нэг иргэн болон зуучилсан Монгол Улсын иргэн “Х”, “Э” нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
7
653734
12 эможи

зочин
2024-01-02 13:43
Яадаг муу бааснууд вэ үхтэл нь зодох юмсан
keyboard_arrow_up