Цогтцэцийд ачааны машинууд шатаж, жолооч амиа алджээ

2024 оны 1 сарын 02

Arslan.mn

Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн "Гашуун сухайт чиглэлийн 2 дахь километр" гэдэг газарт автозамын зорчих хэсгийн хажууд ачааны 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход автозамын зорчих хэсэгт “Бэйбэн норд бенз НД4250” загварын 2 зүтгүүр шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт  “Бэйбэн норд бенз НД4250” загварын зүтгүүрийн бүхээг дотор 1 хүн /жолооч нь байж болзошгүй/ өртөж нас барсан тул цогцос болон хэргийн газрыг Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
1
653726
5 эможи

Зочин
2024-01-02 12:06
Тавантолгой монголын хүн дүрстэй уих-н гишүүн, өмнөгоювийн ИТХ-н төлөөлөгч гэх мэт гуншинтай бирдүүд цугласан, тэдний мөнгөний шуналаас болж монгол улс төр засаг хүчгүй хуульгүй болж, газар нутагаа хятадуудад зарсан, монгол хүний амь нас энэ мэтээр байнга хохирч буй хараал шүглэсэн газар. төр засаг эндээс орлого олж байгаагийн хэрээр тусгай анхаарал хандуулах ёстой газар, зүгээр нэг сумын хэмжээнд байлгаад байж болохгүй болсон газар.
keyboard_arrow_up