Ховд аймагт оны эхний өдөр ихэр охид мэндэлжээ
2024 оны 1 сарын 01
2023 оны 12 дугаар сарын 31-нээс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөөний 08:00 цагийн хооронд Ховд аймгийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн Төрөх тасагт нийт таван эх амаржсан байна.
Ээлжийн хамт олон зургаан нярайг өлгийдөн авсны хоёр нь хүү, дөрөв нь охин байсны хоёр нь ихэр охин байжээ.
Шинэ мэндэлсэн нярайн хамгийн том нь 4кг 170гр жинтэй.
Одоогоор эх, нярайн биеийн байдал хэвийн байна гэж Төрөх тасгаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17
653718
17 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс