Шинэ автобусууд үйлчилгээнд ГАРЛАА
Шинээр нийлүүлж буй 600 автобусны эхний 35 автобус Улаанбаатар хотод ирж, арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатарын талбайд байрлуулан, олон нийтэд нээлттэй үзүүлсэн.
Тус автобуснуудыг хүлээн авахаас өмнө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад урьдчилсан үзлэгийг хийсэн бөгөөд Улаанбаатар хотод ирсний дараа нарийвчилсан үзлэг, оношилгоонд хамруулахаар ажиллаж байгаа. Үзлэг, оношилгоонд хамрагдсаны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэж, улсын дугаар олгож, шинээр ирсэн автобуснуудад цахим төлбөрийн системийн төхөөрөмж суурилуулах, чиглэлийн мэдээллийг оруулах ажлыг гүйцэтгэснээр нийтийн тээврийн үйлчилгээнд гаргана. Эхний 35 автобусыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хуваарилахаар болсон гэж албаны хүмүүс мэдээлсэн.
Тэгвэл нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ирээд буй "Yutong" үйлдвэрийн эхний ээлжийн 35 автобус өнөө өглөө /2023.12.31/ үйлчилгээнд гарлаа.