Хорих ангид бясалгал, мөргөлийн зан үйлийн өрөөг шинээр ашиглалтад орууллаа

2023 оны 12 сарын 30

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төв, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран баривчлагдсан этгээдэд зориулсан бясалгал хийх, залбирал үйлдэхэд зориулан  шашны зан үйлийн өрөөг шинээр байгуулж, өнөөдөр энэ сарын 26-ны өдөр ашиглалтад оруулжээ. 

 Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн прокурорын газар, Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаны холбогдох албан тушаалтнууд, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төлөөлөл оролцлоо.

 Энэхүү өрөөг ашиглалтад оруулснаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шашин шүтэх эрх чөлөөг хангахаас гадна баривчлагдсан болон саатуулагдсан этгээдийн сэтгэл зүйг шашнаар дамжуулан засаж, сэтгэл зүйн таагүй байдлаас үүсэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653708
0 эможи

Ингэхгүй ээ
2024-01-01 02:38
Шашны цөөнх бол эрх чөлөөгүй ккк
keyboard_arrow_up