Дэлхийн шатрын XXXXI олимпиадад эх орноо төлөөлөн ухааны бяраа сорих багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна

2014 оны 8 сарын 01

Норвеги улсын Тромсо хотноо өнөөдөр Дэлхийн шатрын XXXXI олимпиад эхэлнэ. Хоёр жил тутамд зохиогддог уг тэмцээнд манай улсын эрэгтэй шатарчид 23 дахь удаагаа, эмэгтэйчүүд 16 дахь удаагаа оролцож байгаа юм.

Энэ удаагийн олимпиадад манай улсын багийг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, спортын мастер Ч.Чулуунбаатар ахлан оролцож байгаа аж. Харин эрэгтэй багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Их мастер Д.Шаравдорж ажиллах юм байна.

Дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн ухааны бяраа сорих багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

хЭрэгтэй:

1. Их мастер Ц.Батчулуун /Баянхонгор, Үндэсний шигшээ баг, Алдар СХ, Зууны шатар клуб/

2. Их мастер Б.Гүндаваа /Өвөрхангай, Үндэсний шигшээ баг, Шунхлай групп/

3. ОУ-ын мастер Г. Мөнхгал /Өвөрхангай аймаг/

4. ОУ-ын мастер Н.Баттулга /Хангарьд спорт клуб/

5. Их мастер Б.Хатанбаатар /Завхан аймаг, БГД/

рЭмэгтэй:

1. Их мастер Б.Мөнгөнтуул /Завхан, Үндэсний шигшээ баг, Алдар СХ/

2. Их мастер Т.Батчимэг /Үндэсний шигшээ баг, Мончесс клуб, Сүлд СХ/

3. ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн /Говь-Алтай аймаг, Хан Алтай шатрын клуб/

4. ОУ-ын мастер Б.Анхчимэг /Архангай аймаг, Мобиком групп/

5. Спортын мастер Б.Баярмаа /Ховд аймаг, Нью Прогресс групп/ нар өрсөлдөх нь ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6537
0 эможи
keyboard_arrow_up