Монголын бурхны шашны сүм хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын дүрийг сэнтийд нь заллаа

2023 оны 12 сарын 29

Arslan.mn

X Богд Жавзандамба эрдэнийн эрих ёсчлон хүртэх үйл ажиллагаа өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болсон байна.

Дээрхийн гэгээн, Оройн дээд, Очирдара Богд Жэвзүндамба хутагтын 10 дугаар дүрийн хувилгаан, хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүйд, Данзанжамбалчойживанчүг дээдэс бээр Монгол түмний их багш Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон Богдын хүрээний мэргэн гавж Лувсандаян ламтны жигдлэн найруулж Төвөдийн мэргэд дээдэст дамжуулсан, Мажиг дүвбий жалмо хэмээх Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурхны насны авшгийг багшаас шавьд,чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлага эрхийг ёсчлон хүртсэн билээ.

Тэгвэл өнөөдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойн баяртай холбогдуулан МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, хутагт хувилгаад тэргүүтэй лам хуврагууд X Богд Жавзандамба хутагтын хөрөг дүрийг ёслол хүндэтгэлтэйгээр арслант ширээнд залж, Монголын бурхны шашны сүм хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын дүрийг сэнтийд нь заллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653691
2 эможи

Зочин
2023-12-31 16:56
Соёлын өв болсон дээр үеийн сүм хийдүүдийг хувь хүмүүс хариуцан хувийн болгосныг улсын мэдэлд авах хэрэгтэй шүү
keyboard_arrow_up