Н.Өнөрцэцэгийг өчигдөр дахин 30 ХОНОГ хорихоор шийдвэрлэжээ
2023 оны 12 сарын 29
Арванхоёрдугаар сарын 28 буюу өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болсон байна.
Улмаар Н.Өнөрцэцэгийг дахин 30 хоног хорихоор шийдвэрлэжээ.
Н.Өнөрцэцэгийг энэ сарын 4-ний өдөр 30 хоногийн хугацаатай саатуулсан. Түүний цагдан хорионы хугацаа нэгдүгээр сарын 4-ний өдөр дуусахад хэдхэн хоног үлдээд байв.
Өнөөдрийг хүртэл нийт 10 удаагийн шүүх хурал Н.Өнөрцэцэгийн асуудлаар болов. Цагдан хориог цуцлах өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүх хэд хэдэн удаа хэлэлцэн буцаасан. Тэгвэл өдгөө дахин 30 хоног сунгасан нь анхаарал татаж эхэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653687
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс