Хүүхдээ цэцэрлэгт оруулахаар хахууль өгсөн эцэг эхчүүдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

2023 оны 12 сарын 28

Arslan.mn

Нэр бүхий эцэг, эх үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргээ биелүүлэх хүрээнд бага насны хүүхдүүддээ сургуулийн өмнөх боловсрол олгуулахаар хүссэн хүсэлтийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, бусдад хахууль өгсөн тул төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээж, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Тодруулбал нийслэлийн прокурорын газраас А болон Д нарыг хахууль авах болон нэр бүхий 12 эцэг, эхийг хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд нийтийн албан тушаалтан болох А, Д нарыг албаны чиг үүргээ хийхийн тулд бусдаас хахууль авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, тэдний төрийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 30 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Харин нэр бүхий эцэг, эхчүүдийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргээ биелүүлэх хүрээнд бага насны хүүхдүүддээ сургуулийн өмнөх боловсрол олгуулахаар хүссэн хүсэлтийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, бусдад хахууль өгсөн тул төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээж, гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Нийтийн албан тушаалтан болох А, Д нарыг Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний сурч боловсрох эрхийг болон Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасан “…хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана, бага боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэх… талаар оролцогч улсууд хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг тэгш боломжийн үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчин гүйцэтгэх ёстой албаны чиг үүргээ хийхийн тулд бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653668
2 эможи

Zochin
2023-12-28 10:39
Ene baidald uls uuruu buruutai shtee hangalttai tsenerleg barij ugchuud olon yum hutsaj suuldaa. Huuhduud ni angida bagtahgui deerees ni tsetserlegiin erhlegch ni mungu neheed baihad yahiin ugjil taarna bizde pizda. Ajiltai etseg ehchuud arga buyu hahuuliin ugjil bga sht bi hurtel huuhdee ugch chadahgui tsetserlegin erhlegch ni mungu neheed oron too baihgui geed bj bhd. Ter han uuliin 3r horoonii delgerekh bairnii urdah ulsiin tsetserleg bn erhlegch ni mungu neheed huuhed yvuulahgui bn sht ingejer arga buyu huuhdee yvulahin tuld ugj bn shte olon etseg ehchuud
keyboard_arrow_up