ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх алба 2023 оны тайлангийн хурлаа зохион байгуулж, тэргүүний алба хаагчдаа шалгарууллаа

2023 оны 12 сарын 27

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх алба нь өнөөдөр 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгуулж, энэ онд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллаас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, тэргүүний болон шилдэг алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж, тус албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Даваасүрэн болон бусад алба хаагчид оролцлоо.

Зөрчлийн хэрэг бүртгэх алба нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт зөрчлийн 2994541 буюу 99.8 хувийг шийдвэрлэж, зөрчлийн улмаас иргэд, хуулийн этгээдэд учирсан хохирлын 93.5 хувийг нөхөн төлүүлж, амжилт бүтээлээр дүүрэн 2024 оноо угтаж байна.

Arslan.mn

Зөрчлийн хэрэг бүртгэх алба нь 2022 онд байгуулагдсан шинэхэн алба хэдий ч цагдаа, дотоодын байгууллагын 2023 онд дэвшүүлсэн зорилтыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шалган шийдвэрлэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат энэ үеэр дурдаж байлаа.

Arslan.mn

ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн:

Зөрчлийн хэрэг бүртгэх газар нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, ЦЕГ-ын даргын тушаалаар Зөрчлийн хэрэг бүртгэх алба болон өргөжсөн. Өнөөдөр бид энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, шилдэг алба хаагч, нэгжээ тодрууллаа. Хуралд төв, орон нутгийн алба хаагчид цахимаар болон танхимаар хуралдаа оролцлоо.

Энэ онд хийж, хэрэгжүүлсэн томоохон ажлаас дурдвал зөрчлийн болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт, холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, олон нийтийн анхаарал татаад буй зарим асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. УИХ-аар зарим хуулийн шинэчилсэн найруулгууд батлагдсан.

Үүнээс гадна зөрчлийн хэрэг бүртгэх нэгжээ өргөтгөж, албадын үйл ажиллагааг өргөтгөх зэрэг ажлуудыг төлөвлөөд явж байна. Ирэх онд УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гарч байгаа зөрчлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байна. 2024 оны 01 дүгээр сараас эхлэн ХЗДХЯ, Герман Улс, IT zone ХХК-тай хамтран боловсруулсан Зөрчлийн хэрэг бүртгэлийн нэгдсэн системийг цагдаагийн байгууллагын хэмжээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад явж байна. Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр цахимаар болон танхимаар 50 гаруй сургалтыг зохион байгуулсан байна.

Arslan.mn

Энэ үеэр 2023 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан тасаг, нэгж, алба хаагчийг шагнаж, урамшуулсан юм. 

2023 оны "Ажил мэргэжлийн аварга хамт олон"-оор цагдаагийн дэд хурандаа С.Эрдэнэболд даргатай Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг тодорсон бол "Ажил мэргэжлийн аварга алба хаагч"-аар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3-р хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Гантулга, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Алтанхуяг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Пүрэвбаатар, Орхон аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн ахлах байцаагч Э.Чамин-Эрдэнэ зэрэг нийт 10 алба хаагч шалгарсан юм. 

​Тайлангийн хуралд Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймгийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнээс болон баруун хязгаар Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн хамт олноос Зөрчлийн хэрэг бүртгэх албаны нийт бие бүрэлдэхүүнд цахим мэндчилгээ дэвшүүллээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653650
2 эможи

Зочин
2023-12-27 18:33
Тэр Ганбат чинь хэний үс вэ. Хэнтийнх биш биз
Зочин
2023-12-27 18:31
Ганбат цагдаад том дарга байгаа бол цагдаад итгэлтгүй
keyboard_arrow_up