НЦУГ-ын шилдэгээр БЗД-ийн цагдаагийн газар, шилдэг хамт олноор Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс ТОДОРЛОО
Өнөөдөр /2023.12.23/ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2023 оны үйл ажиллагаагаа дүгнэх, шилдэг алба хаагчдаа тодруулан шагнах, шилдэг газар, хэлтсийг зарлах тайлангийн хурал зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд ЦЕГ-ын Дэд дарга Т.Ганзориг, ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга О.Ганбат, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, НЗД-ын орлогч С.Сайнзориг, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр болон харьяа газар, хэлтсийн удирдлагууд, алба хаагчид оролцлоо.
Энэ үеэр НЦУГ-ын хувьд 2023 онд гэмт хэргийн илрүүлэлт нийслэлийн хэмжээнд өссөн, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоон үр дүнтэй ажлууд хэрэгжүүлснээ танилцууллаа.
Өнөөдөр 2023 оны Нийслэлийн цагдаагийн удирдах газрын "Шилдэг газар"-аар П.Очбадрах даргатай Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, "Шилдэг хэлтэс"-ээр Ц.Жаргалсайхан даргатай БЗД-ийн Гуравдугаар хэлтэс, Ц.Энхбаяр даргатай Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс тус тус шалгарсан бол "Шилдэг хамт олон"-оор Ч.Мөнхбаатар даргатай Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хамт олон тус тус шалгарлаа.









