С.Оюунчимэг бүсгүйд 57 сая төгрөг цугларч, хиймэл гартай болох боломжтой боллоо
2023 оны 12 сарын 26
2022 онд тогонд цохиулсны улмаас хоёр гараа тайруулсан С.Оюунчимэг бүсгүйг хиймэл гартай болгох хандивын аян 5 хоног үргэлжилжээ. Тус аянаар нийт 57,3 сая төгрөг цуглаж түүнийг хиймэл гартай болгох боломж бүрдсэн байна.
Түүний хиймэл гарыг Монгол залуус хийх бөгөөд шаардлагатай материалыг АНУ-аас захиалж авахад 40 сая төгрөг хэрэгтэй байсан аж.
Харин тус мөнгийг өчигдөр хиймэл гар хийх компани руу шилжүүлсэн бөгөөд ойролцоогоор хоёр сарын дараа С.Оюунчимэг хиймэл гартай болох сайн мэдээтэй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
1
1
653630
8 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс