Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг Л.Энхбилэг удирдахаар болжээ

2023 оны 12 сарын 25

Arslan.mn

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн/ШЕЗ/ дарга Р.Онончимэгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, түүний оронд Л.Энхбилэг сонгогдсон байна.

Тэрбээр Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналыг авчээ.

Л.Энхбилэг нь 1994-1997 онд Цагдаагийн академи, эрх зүйч, 1997-1998 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2007-2009 онд Монголын үндэсний дээд сургууль, магистр, 2021 онд МУИС-ийн сэтгэл судлалын магистрантаар тус тус дүүргэжээ.

1993 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд туслах шүүгч, 2001-2021 онд анхан шатны шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан туршлагатай байна.

2021 оны аравдугаар сарын 11-нээс Л.Энхбилэг ШЕЗ-ийн гишүүн байсан бол өнөөдрөөс даргаар ажиллаж эхэллээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653599
1 эможи

keyboard_arrow_up