Цэнхэр дугаарыг алдаатай хэвлүүлсэн Засгийн газрын Автобаазын албан тушаалтныг торгожээ
Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцож байсан цэнхэр дугаартай тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар Засгийн газрын Автобааз ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан нь байгууллагынхаа тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг цэнхэр дэвсгэртэй дугаараар солиулахдаа “УБҮ” гэх тэмдэглэлийг “УНҮ” гэж алдаатай хэвлүүлж, тухайн дугаараа тээврийн хэрэгсэлд зүүж замын хөдөлгөөнд оролцуулсан нь тогтоогджээ. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 56 дахь хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл юм.
Тиймээс дээрх зөрчлийн холбогдогчийг 500 000 төгрөгөөр торгох, улсын дугаар алдаатай хэвлүүлснийг мэдсээр байж тээврийн хэрэгсэлд зүүж, замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50 000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь 3 сараар хасчээ.