“Хүүхдийн нүдний эмгэгийн эрт илрүүлэг“ сэдэвт олон улсын хурал боллоо

2023 оны 12 сарын 25

Arslan.mn

ЭМЯ, ЭХЭМҮТ, Хүүхдийн Нүд Судлал ба Хяларын нийгэмлэг, Орбис олон улсын байгууллага хамтран "Хүүхдийн нүдний эмгэгийн эрт илрүүлэг" сэдэвт олон улсын хурлыг зохион байгууллаа.

Сургалтад ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г. Ганхуяг, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, MSPOS-ийн тэргүүн М.Алтанхүү, МӨАУМХ-ийн гүйцэтгэх захирал Ш. Хажидмаа, ЭХЭМҮТ, Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтэнүүдийн Холбооны эмч мэргэжилтнүүд, Аймгийн нэгдсэн эмнэлгийн нүд ба нярайн эмч нарын баг, Нийслэлийн Амаржих газрын нярайн эмч нар 100 гаруй эмч нар дээрх хуралд оролцлоо.

Хүүхдийн нүдний анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах, сохролын гол шалтгаан болсон дутуу нярайн торлогийн эмгэг, нүдний болорын төрөлхийн цайлт, нүдний төрөлхийн даралт ихсэх өвчин, нүдний хорт хавдрыг эрт илрүүлэх оношлох, хугацаа алдахгүй эмчлэх, бусад нүдний эмгэгийг эрт оношлох, эмчлэх, дутуу нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээ, нярайн амьсгал дэмжигч, орлуулагч эмчилгээ, дутуу нярайн хүчилтөрөгч эмчилгээ, хүчилтөрөгч эмчилгээ хийж буй нярайн хяналт асаргаа сувилгаанд нүдний болон нярайн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хүүхэд, нярайд үзүүлэх тусламжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварыг сайжруулах зайлшгүй хэрэгцээтэй байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653593
0 эможи

keyboard_arrow_up