ОБЕГ: 6 метрийн гүнтэй жалга руу унасан суудлын автомашиныг татан гаргав
							 2023 оны 12 сарын 25						
						
					
Завхан аймаг, Алдархаан сум Чигэстэй багийн "Их-Оргихын хясаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т/ “Уван” гэдэг газраас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин жалга руу унасан байсныг татан гаргажээ.
Тодруулбал, Энэ талаарх хүсэлтийг аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас 12-р сарын 24-ний өдрийн 15:00 цагт ОБГ-т ирүүлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн жолоодож явсан “Уаз-220695” загварын суудлын автомашин 6 метр орчим гүнтэй жалга руу унасан байсныг ажиллан татан гаргасан байна.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
2
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								653580
								
								
							2 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр