Дорноговийн гурван ихэр ХҮҮ гурван өрөө байрандаа оржээ

2023 оны 12 сарын 25

Arslan.mn

Дорноговь аймагт 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 3 ихэр хүү мэндэлсэн. Тэдэнд 2023 оны 12 дугаар сарын 23- ны өдөр аймгийн Засаг дарга О.Батжаргал Ж.Хүдэрчулуун, Г.Эрдэнэбаяр нарын гэр бүлд шинээр ашиглалтад орсон “Мандах наран 5” хороололд 3 өрөө байрыг бэлэг болгон түлхүүрийг гардуулан өглөө. Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт Хүдэрчулуун, Эрдэнэбаяр нарын гэр бүлд аз жаргал болон ирсэн 3 ихэр хүү Х.Хангай, Х.Оргил, Х.Далай нар одоо 1 ой 3 сартай эрүүл энх өсөн торниж байна. Өнөр өтгөн гэр бүлд нийт Дорноговьчууд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653578
7 эможи

зочин
2023-12-25 14:46
хөөрхөн юм бэ. Гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.
keyboard_arrow_up