БЗД-ийн Цагдаагийн газар нь иргэдийн аюулгүй байдлын хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр амжилттай ажиллалаа

2023 оны 12 сарын 22

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар энэ оны “Үйл ажиллагааны тайлангийн хурал”-аа өнөөдөр /2023.12.22/ амжилттай зохион байгууллаа.
Хуралд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, ИТХ-ын дарга А.Баяр, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Мэндсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Батбаяр, НЦУГ-ын Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав болон дүүргийн цагдаагийн газрын Ахмадын Зөвлөлийн гишүүд, ажилтан, алба хаагчид оролцлоо. 

Arslan.mn

Хурлаар энэ онд хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулийг чанд сахиж, идэвх санаачилга гарган ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдыг шалгаруулан шагнаж, урамшууллаа.

БЗД-ийн Цагдаагийн газар нь иргэдийн аюулгүй байдлын хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр нийт бие бүрэлдэхүүн амжилттай ажиллалаа. 

Arslan.mn

Хурлыг нээж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах хэлсэн үгэндээ “Өнөөдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2023 оны тайлангийн хурал болж байна. Манай хуралд дүүрэг орон нутгийн удидрлагууд, шүүх, прокурорын байгууллагын удирдлагууд буюу хамтын хууль хүчний байгууллагын удирдлагууд оролцож байна. Бид дүүргийн хэмжээнд 2023 онд 536 хэрэг буюу 5,6 хувиар гэмт хэргийн гаралт буурсан. Хэргийн илрүүлэлт өмнөх оноосоо 9,6 хувиар өссөн. Үндсэндээ иргэдийн аюулгүй байдлын хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр дүүргийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн амжилттай ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. НЗД-ын захирамжаар БЗД-ийн Цагдаагийн газар нь "Шилдэг цагдаагийн газар"-аар шалгарсан. Цагдаагийн Гуравдугаар хэлтэс НЦУГ-ын Тэргүүний хамт олон болсон бол Нэгдүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн арга хэмжээнд тэргүүлсэн. Бид энэ жил маш их амжилт бүтээлээр дүүрэн оныг үдэж байна." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

БЗД-ийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Пүрэвдагва: 

Миний бие БЗД-ийн Цагдаагийн газарт мөрдөгчөөр ажиллаад нэг жил болж байна. Өнөөдөр ийнхүү ажилласан үр дүнгээ үнэлүүлээд "Шилдэг мөрдөгч" хэмээх шагналыг авсандаа баяртай байна. Цагдаагийн байгууллагад нийт 5,7 жил ажилласан бөгөөд эргүүлийн цагдаа, хэсгийн байцаагчаар ажиллаж байгаад мөрдөгчөөр ажилласан. Мөрдөгчийн ажил нь ажил ачааллын хувьд их, үүнийгээ дагаад маш их боломж бололцоо гардаг тул ажиллахад урам зоригтой байдаг. Энэ ташрамд хамт олондоо талархал илэрхийлье. 

Arslan.mn

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2023 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 102,395 дуудлага, мэдээлэл ирүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,464 буюу 1,5 хувиар өссөн, 5,612 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 335 нэгжээр буюу 5,6 хувиар буурч, хэргийн илрүүлэлт 60.3 хувьтай байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,5 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарчээ. 

Мөн энэ онд нийт 173288 зөрчлийг илрүүлж, 5,9 тэрбум төгрөгөөр арга хэмжээ тооцсоныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад илрүүлсэн зөрчил 6.1 хувиар, 2272 иргэнийг баривчлуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 397 буюу 14.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653571
1 эможи

keyboard_arrow_up