Б.Хуягбаатар: СХД-т гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо буурч, илрүүлэлт нэмэгдсэн

2023 оны 12 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2023 оны хамтарсан тайлангийн хурал боллоо. 

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Хуягбаатар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Батзаяа, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Амарбаясгалан, дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх Д.Отгонбаяр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга Х.Ууганбаяр, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх болон бусад албаныхан оролцлоо. 

Arslan.mn

Хурлыг нээж, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Хуягбаатар хэлсэн үгэндээ "Хуралд Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хамтран 2023 оны тайлангийн хурлаа зохион байгуулж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дээрх хоёр зөвлөл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулсан.

Сүүлийн нэг жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо буурч, илрүүлэлт нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ жил бид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  “Анзаар” аяныг зохион байгууллаа. Мөн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгох чиглэлээр гурван сарын аяныг зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЕБС-иудын дунд арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Үүнээс гадна СХД нь дүүрэгтээ анх удаа “Хамтарсан багийн зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгуулаад байна.

Өнөөдөр бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан ажилтан, алба хаагч нарыг урамшуулахаас гадна урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудаас хүсэлт өгсний дагуу тоног төхөөрөмжийг гардуулан өгч байна.

Arslan.mn

Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүх:

СХД-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн 2023 оны тайлангийн хурал болж байна. Энэ онд СХД-ийн Онцгой байдлын хэлтэс нь Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлтэй хамтран 23 төрлийн ажлыг хийхээр төлөвлөөд, амжилттай хэрэгжүүлээд байна. Үүнээс онцлох ажлыг дурдвал ой, хээрийн түймэр, үер ус, тарваган тахал, бага насны хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудад илүү анхаарч ажиллалаа. Мөн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэл дээр анхаарч ажиллалаа.

Манай дүүрэгт обьектын гал түймрийн дуудлага их ирдэг бөгөөд энэ жилийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14,2 хувиар буурсан. Мөн энэ онд хариуцсан нутаг дэвсгэртээ үер усны осол гэмтэлгүй, ой хээрийн түймрийн аюулгүй энэ оныг давлаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь бүхий л ажиллах боломж, нөхцлөөр хангаж, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг зөв төлөвлөснөөр энэ үр дүнд хүрлээ гэж харж байна.  

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653558
0 эможи

keyboard_arrow_up