Малчдаас мах худалдан авахад 100 тэрбум төгрөг зарцуулна

2023 оны 12 сарын 21

Arslan.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдээлэл өгсөн билээ.

Тэрбээр "УОК-ын Шуурхай штаб бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, цаг үеийн асуудлыг шийдвэрлэж байна. Ирэх хаврыг өнтэй давахаар ажиллаж байна. Шуурхай штабт бүх яамд, агентлагууд, ЦУОШГ, Мал эмнэлгийн газрын төлөөлөл бий. Бид аймгуудтай мэдээллийг байнга солилцож байна. Би өнгөрсөн долоо хоногт аймаг, сумдаар ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Малчдын нөхцөл байдал хүндэрсэн. Цаашид ч улам хүндрэх эрсдэлтэй. 

Эрчим хүч, дулааны эх үүсвэрийн найдвартай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ханиад томууны асуудалтай холбоотой эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай зохион байгуулах, эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлэх салбар хоорондын уялдааг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ханиад томууны тухайд эмнэлгийн ачаалалд анхаарах, эм тарианы нөөцийг бүрдүүлэх асуудлууд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдлаа.

УОК Шуурхай штаб өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахаар байнгын холбоотой ажиллаж байна.

Малчдын бойлсон махыг зах зээлийн үнээр худалдан авах чиглэлээр 100 тэрбум төгрөг гаргахаар Засгийн газар өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн. Малчдаас мах авах ажлыг ХХАХҮЯ эрчимжүүлнэ.

Малын тэжээл, өвсний хомсдол үүссэн. Зам цасанд дарагдсан, нийлүүлэлт хангалтгүй байна. Иймд малын тэжээл экспортлохыг 2024 оныг дуустал зогсоох шийдвэр гарлаа. Өмнө нь 2024 оны гуравдугаар сар хүртэл экспортлохыг хориглосон байв.  

Тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтарч малчдад үйлдвэрийн үнээр малын тэжээлийг нийлүүлэх ажил хийгдэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653552
0 эможи

Иргэн
2023-12-24 19:06
Авах нь ч яахав. Зөв л хадгалахгүй бол. Бас хогийн хужаа нарын гарт л орж ядарсан монголчууд минь элдэв хортой мах идэх болчих вий дээ!!!
Иргэн
2023-12-24 19:06
Авах нь ч яахав. Зөв л хадгалахгүй бол. Бас хогийн хужаа нарын гарт л орж ядарсан монголчууд минь элдэв хортой мах идэх болчих вий дээ!!!
Иргэн
2023-12-24 19:06
Авах нь ч яахав. Зөв л хадгалахгүй бол. Бас хогийн хужаа нарын гарт л орж ядарсан монголчууд минь элдэв хортой мах идэх болчих вий дээ!!!
keyboard_arrow_up