Баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна

2023 оны 12 сарын 21

Arslan.mn

2023 оны 12-р сарын 21-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун  хагаст  үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33…-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,  Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -26…-31 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -21…-26 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -21…-23 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -23…-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -24…-26 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -30 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 885 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн хадгалагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653547
0 эможи

keyboard_arrow_up