Экологийн цагдаагийн АЛБА энэ оны АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

2023 оны 12 сарын 20

Arslan.mnӨнөөдөр /2023.12.20/ ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас 2023 оны ажлаа дүгнэж,  алба хаагчдынхаа сахилга ёс зүйн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд ЦЕГ-ын Дэд дарга Т.Ганзориг, Экологийн цагдаагийн албаны дарга М.Батсайхан, Дэд дарга Б.Батсуурь болон тус албаны алба хаагчид оролцлоо. 

Arslan.mnТус албанаас энэ онд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд экологийн боловсрол олгох чиглэлээр БОАЖЯ, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НИТХ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Лондонгийн зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Ханс зайдлын сан, Азийн сан зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллажээ.

Энэ хүрээнд “Хүн бүр байгаль хамгаалагч”, Тэрбум мод-Байгалиа бүтээе, Эко-2023, Нөхөн сэргээлт -2023, Хариуцлагатай аялал, хяналт шалгалт зэрэг 8 удаагийн мэдээлэл сурталчилгааны ажил, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна. 

Мөн  байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг аймаг, сумдад 64 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, ажилласны дүнд:

-Нийтлэг үйлдэгддэг Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг 106 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 46 нэгж буюу 30,3 хувиар

-“Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг 208 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 нэгж буюу 19,7 хувиар,

- “Байгалийн ургамлыг хууль бусаар түүж бэлтгэх” гэмт хэрэг 31 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 нэгж буюу 11,4 хувиар тус тус буурч, байгаль экологид учирсан 4.5 тэрбум төгрөгний хохирлыг барагдуул, нийт бүртгэгдсэн гэмт хэрэг 19.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 2021-2030 онд “Нэг сая мод” тарихаар төлөвлөж, 11 төрлийн 126.000 модыг 63 га газарт тарьж, арчилгаа, усалгааг хийж гүйцэтгэсэн.

Монгол улсын шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар “Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээг 4 жилийн хугацаатай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын үр дүнд арга хэмжээ дуусахаас 1 жилийн өмнө 9731 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийгээд байна.  

Мөн алба хаагчдын Сахилга ёс зүйн зөрчил 22 нэгж буюу 46.8 хувиар буурсан нь дотоод руу чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх болон мэргэшүүлэх сургалт үр дүнтэй байсныг харуулж байна.

 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653539
1 эможи

Зочин
2023-12-20 14:56
Новш цагдаанууд амьтан, байгалаа сайн хамгаалаарай даа энэ хараал идсэн улсад!
keyboard_arrow_up