СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

2023 оны 12 сарын 20

Arslan.mn

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн "Хацрын-Ар" гэдэг газар энэ сарын 18-ны өдрийн 06:00 цагийн орчим иргэн Б нь айлаас гэртээ харихаар гараад сураггүй болсон тухай мэдээлэл ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /35 настай, эрэгтэй/-г мөн өдрийн 13:05 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12-р сарын 19-ний өдрийн 15:54 цагт сумын төвөөс хойд зүгт 18 км, айлаас нь баруун зүгт 9 км-т тус сумын Өгөөмөр багийн "Олон-Овоо" гэдэг газраас цогцсыг нь олж Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

Иймд иргэд, хөдөлмөрчид, малчид та бүхэн хүйтний эрч чангарсан энэ үед анхаарал болгоомжтой байж, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
653530
1 эможи

keyboard_arrow_up