НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13.00 цагт эхэлнэ
2023 оны 12 сарын 20
Ebarimt сугалааны тохирол өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 20-нд 13.00 цагт эхэлнэ. Үүнд өнгөрөгч арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулна.
Сугалааны тохирлыг “Боловсрол” суваг телевиз болон гар утасны “E Barimt” аппликейшнаар шууд дамжуулна. Сугалаагаар:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
- 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653527
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс