Айлын байшин шатаж, бага насны хоёр хүүхэд түлэгдсэнийг эмнэлэгт хүргэжээ
2023 оны 12 сарын 19
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн нутаг Эрхэт-Өртөө хэмээх газарт байшин шатаж байна гэсэн дуудлага 12-р сарын 18-ны өдрийн 14:50 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж 20х15 метрийн хэмжээтэй гурван айлын байшин шатаж байсныг унтраасан байна.
Гал түймэрт дөрөв, нэг настай хоёр эрэгтэй хүүхэд түлэгдсэнийг гарган эмнэлэгт хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653520
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс