М.Наранбаатар: Том чадлын батарей хуримтлуураас төв сүлжээнд эрчим хүч нийлүүлэх туршилт асуудалгүй байгаа
Эрчим хүчний 80МВт чадал нийлүүлэх батарей хуримтлуурын туршилт үргэлжилж буй. Туршилтын хэр үр дүнгийн талаар төслийн зохицуулагч М.Наранбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Туршилт хэвийн, асуудалгүй хийгдэж байна. Системээс аваад шөнө нь цэнэглээд, үдээс хойш төвийн сүлжээнд нийлүүлж байгаа. Одоохондоо хүндрэл гараагүй. Төвийн сүлжээнд 80МВт нийлүүлэх боломжтой. Гэхдээ эрсдэлээ бодоод туршилтын 14 хоногийн хугацаанд 70МВт нийлүүлж байна.
Цаг бүрд өөр байдаг. Тухайлбал 17:00 цагт 40МВт нийлүүлж эхлээд, 18:00 цагт 60МВт, 18:30-19:00 цагт 70МВт болгоод буцаагаад 40 МВт болгодог гэсэн үг.
Үндсэндээ 1,300МВт орчмыг дотоодын цахилгаан станц үйлдвэрлээд, 200-300МВт орчмыг нь ОХУ-аас авч, үлдсэн дээр нь манайх 70МВт-аар оролцсоноор 1,560МВт-г хааж байна. Хэрэв дотоодын цахилгаан станцад гэмтэл гараад дутлаа гэж бодоход Оросоос нэмж авна. Нэмж авах нь тулчихвал хязгаарлах нөхцөл үүсдэг" гэлээ.