П.Наранбаяр : Хүйтний улирлаар далимдуулж боловсролыг золиослож байна
Өнөөдөр БШУ-ны сайдын албан тоот гарч маргаашнаас буюу 12 дугаар сарын 18-аас ЕБС-ийн бага ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэр гарсан. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийн хамт Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэгвэл уг шийдвэртэй холбогдуулан ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр өөрийн цахим хуудаснаа "Сургуулиудад өөрийн төлөвлөсөн ажил, хичээлийн хөтөлбөр, эзэмшүүлэх мэдлэг, чадвар гэж бий. Гэнэтийн шийдвэрүүдээр боловсролоо золиослох юм аа. Хүйтний улиралд түлхүү амраадаг байсан 3 улирлыг намар гэнэт өөрчлөөд 4 болгосон. Сарын өмнө өвлийн амралтыг 7 хоногоор нааш татаж, богиносгосон. Одоо нэг хоногийн өмнө цочир шийдвэр гарган, долоо хоног цахимаар хичээллэх болов. Хүүхдийн хичээл, эзэмших боловсролыг нь нэгдүгээрт тавьдаг нийгэм хол байна даа хол байна." хэмээн нийтэлжээ.
Дээрх шийдвэрийг маш олон эцэг, эх, асран хамгаалагч, иргэд эсэргүйцэж, шүүмжилж байгаа билээ.