ТОДРУУЛГА : Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзаагүй

2023 оны 12 сарын 14

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өрөөг байнгын тод гэрэлтэй байлгадаг, Хөгжлийн банкны хэргээр саатуулагдсан этгээдүүдтэй байнга тааралдуулдаг, стандартын шаардлага хангаагүй хоол хүнсээр хангасан хэмээн түүний өмгөөлөгч Б.Хонгорзул сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ талаар ШШГЕГ-аас тодрууллаа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өрөөг байнгын тод цагаан гэрэлтэй байлгасны улмаас унтаж чадахгүй байна хэмээн өмгөөлөгч нь мэдээлсэн. Энэ талаар тодруулаач?

Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн зүгээс хуульд заасны дагуу хоригдсон этгээдийн аюулгүй байдлыг хангаж, өөртөө болон бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэ хүрээнд харуул хамгаалалтад гэрэлтүүлэг, дохиолол, телехяналтын хэрэгсэл ашигладаг. Хоригдогчийн хорих өрөөнд гэрэл байхгүй бөгөөд зөвхөн коридорын гэрлийн тусламжтайгаар телехяналтыг 24 цаг тасралтгүй тавьж хоригдогч, хоригдлын амь нас аюулгүй байдлыг хангадаг. Түүнээс Н.Өнөрцэцэгт тусгайлан гэрэл тусгаж амраахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байлгаж байна хэмээн мэдээлэлдээ дурдсан. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд өрөөний чийгшил 55-60 хувь, дулаан өвлийн улиралд 18 хэмээс багагүй байна гэж заасан стандартыг бүрэн хангаж байгаа.

Н.Өнөрцэцэгийг Хөгжлийн банкны хэргээр саатуулагдан шалгагдаж буй этгээдүүдтэй байнга тааралдуулж, сэтгэл зүйн хувьд дарамтад оруулсан гэсэн асуудлыг мөн өмгөөлөгч хэлсэн?

Н.Өнөрцэцэгийг хоригдож эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд амь нас аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын ажилтан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх хөдөлгөөнийг телекамераар баримтжуулан ажиллаж байгаа. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй. Сэжигтэн яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиар эрэгтэй, эмэгтэй хоригдогчийг тусад нь хорьдог.

Цагдан хорих байрны хоол тэжээл стандартын шаардлага хангаагүй гэдэг асуудал хөндөгдөж байна. Хоригдогч нарын хоол хүнсний чанар, стандартыг хэрхэн хангаж, хяналт тавьдаг вэ?

Тухайн хоригдогч 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ны 17.00 цагт өлсгөлөн зарлах хүртэл тус ангиас олгож байгаа хоол хүнсний зүйлээ хэвийн идэж хэрэглэж байсан. Одоогоор нойтон өлсгөлөн зарлаад 24 цаг болж байна. Тус ангийн хоригдогч нарын хоолыг мэргэжлийн тогооч хийж, эмч нар байнгын хяналт тавьдаг. Түүнчлэн өдөр бүр хийсэн хоолны дээжийг хадгалж, улирал тутам лабораториор шинжлүүлдэг. Үүнд прокурорын байгууллага хяналт тавьж байгаа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биеийн байдал нь ямар байна вэ?

Хоригдогчийн биеийн байдал нь хэвийн бус байвал бид өлсгөлөн зарлахыг зөвшөөрдөггүй. Н.Өнөрцэцэгийг өлсгөлөн зарлах үед нь бусдаас тусгаарлаж, эмчийн үзлэгт оруулсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байна. Харин сэтгэл зүйн байдал нь тогтворгүй байгаа. Амиа хорлоно гэж яриа гаргасан асуудал бий. Хэрэв өөрөө өөртөө гэмтэл учруулах үйлдэл гаргах юм бол бид хуульд заасны дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж, таслан зогсоох болно. Тухайн хоригдогчтой өдөр бүр сэтгэл зүйч уулзаж, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
653444
11 эможи

Зочин
2023-12-15 18:10
Энэ сэжгийн авгай, шангаа хүртэх ёстой. Бахирлаа гээд яадгийн чи
Шүр
2023-12-15 14:23
Өлсөхгүй юу чи юу хожих юм завхай эм
Зочин
2023-12-15 13:07
Hudal medeelel taraadan omguulogcjid hariutslaga toots. Erhig n boliulah heregtei. Onoroog shalgaj n zuitei
Зочин
2023-12-15 09:30
Худал мэдээлэл өгсөн ӨМГӨӨЛӨГЧ дээр хатуу арга хэмжээ авч цаашид өмгөөлөх эрхийг нь цуцал
Оёётлчмрымям
2023-12-15 07:10
Сүүлийн үед аймаар онгироо болциймаа энэ даравгар авгай монгол бөхрүү хүртэл орсон их сэжигтэй! Сайн шалгах хэрэгтэй!!!!
Р
2023-12-15 07:07
Аймаар онгироо дураараа аархуу баярхуу болциймаа энэ хүүхэн сайн шалгах хэрэгтэй! Монгол бөхийн түрүүг хүртэл бүхнээс түрүүлж их солиорсон гэжаагаа. Даварсан авгай.
Зочин
2023-12-15 05:39
Өнөрөа гэж ямар сенсац хүүхэн бэ. Жирийн нэг сэтгүүлч хэдэн тэрбумын хөрөнгөтэй байна гэдэг нь олны анхааралд оролгүй яахав Шантаажчин гээд байгаа нь цаанаа учиртай болоод хоригдоо биз дээ. Их дэврүү , аархуу зантай.би л гэсэн сэтгүүлчийн харьцаа хандлага тааруу санагддаг. Шалгуулаад үнэн зөвөө олоод гарчих хэрэгтэй ш дээ Сэтгүүлчид худал хэлж нийтэд сенсацилж гарах, өрөвдүүлэх арга зохиож байгаа нь таалагдахгүй байна Зальтай новшийн хүүхэн
DR. ADITYA
2023-12-14 22:43
Та бөөрөө зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид таны бөөрөнд сайнаар өгөх болно. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. Та мөн манай бүсийн төв оффисын дугаараар бидэнтэй холбогдож болно. 23 гэж Лук Роуд Нью Дели- Энэтхэг. Вэб: https://www.drpradhanurologist.com/ Манай эмнэлгийн хаяг: Пуса зам дахь Дели NCR, Анагаах ухааны чиглэлээр 28 жил ажилласан туршлагатай.
DR. ADITYA
2023-12-14 22:43
Та бөөрөө зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид таны бөөрөнд сайнаар өгөх болно. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. Та мөн манай бүсийн төв оффисын дугаараар бидэнтэй холбогдож болно. 23 гэж Лук Роуд Нью Дели- Энэтхэг. Вэб: https://www.drpradhanurologist.com/ Манай эмнэлгийн хаяг: Пуса зам дахь Дели NCR, Анагаах ухааны чиглэлээр 28 жил ажилласан туршлагатай.
Иргэн
2023-12-14 21:45
Сэтгэл зүйн бэлтгэлгүй,сэтгэлийн тэнхээгүй хүн юм даа.энэ Үнэрээ..Хулан,Булган,Б.Эрдэнэзул,Чимгээ гээд олон сар жил суусан,эрүүдэн шүүлгэсэн эмэгтэйчүүл амиа хорлох талаар яриагүй бодоочгүй бдг.Ганц сар таслан сэргийлэх шийдвэр гарсан.Энгийн ядарсан санамсаргүй орсон олон эмэгтэйчүүл байгаа..Ямар хулчгар шаар вэ???
Хажид
2023-12-14 21:24
Энэ шүүх хүчний байгуулгыг доромжлолж бгаа юм биш үү арл түмэнийг ттайван өиш байдалд байлгах санаатай үйлдэл хийж бна энэ ярьж бгаа хүнд нь арга хэмжээ авбал зүгээр биш үү
Irgen
2023-12-14 21:18
Jiriin irgediig l horij shalgaj bai ene hun chin oor hun shuu
Irgen
2023-12-14 21:15
Sullaa sullaa munggui olon tanil setguulch bish hunee horij shalgadag yum bgaaz. Ene hun busdiin adil bish shuu.
keyboard_arrow_up