Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн этгээд нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагч байжээ
Жилийн зайтай хоёр хүний амь насыг хохироож, цогцсыг нь жалганд хаясан этгээдийг 18 жилийн дараа илрүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо үерийн далан дотроос 2005 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б-ийн цогцос олон тооны шархтай олдсон, мөн тус дүүргийн 11 дүгээр хороо жалганд 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн О-г онц харгис хэрцгий аргаар хүчиндэж, амь насыг нь хохироосон хэрэг гарч байжээ.
Тус хэргүүдийг удаа дараа ял шийтгүүлж байсан 53 настай Г.Эрдэнэбат гэгч үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд 18 жилийн дараа нөхөн илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тэрбээр тухайн этгээд 2016 онд нэгэн арилжааны банканд ажиллаж байсан эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шуудайд хийж ажиллаж байсан гутал засварын газартаа нуужээ.
Хэргийн холбогдогч Г.Эрдэнэбат гэгч нь 2001 онд 6, 2008 онд 10 жилийн хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан нэгэн аж.