₮7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөл нарт холбогдох хэргийг Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцэнэ

2023 оны 12 сарын 13

Arslan.mn

₮7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх энэ оны долдугаар сарын 6-7-ны өдөр хянан хэлэлцэж, түүнд 12 жилийн ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс хорих ялаас хоёр жилийг хасаж шийдвэрлэсэн.

Харин улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарч байгаа гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653425
0 эможи

keyboard_arrow_up