Төлбөр тооцооноос маргаан үүсгэж, олон нийтийн газарт танхайрсан ОХУ-ын иргэнд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулав
2023 оны 12 сарын 13
Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кофе шопод “Гадаад улсын иргэн танхайраад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Оросын Холбооны Улсын иргэн “З.М.А” нь төлбөр тооцооноос маргаан үүсгэж, бэлгийн шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэл, биеэр болон бусад хэлбэрээр илэрхийлж олон нийтийн газарт танхайрсан үйлдэлд зөрчил шалгах ажиллагаа явуулжээ.
Улмаар Зөрчлийн тухай хуулийн
- 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэг,
- 6.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Тухайн хүн өмнө нь Дархан хотод дэлгүүрийн худалдагчийн биед халдан торгуулж байсан гэдгийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653416
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс