Буриадаас Монгол руу хийх нислэгийг СЭРГЭЭНЭ

2023 оны 12 сарын 13

Arslan.mn

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хооронд агаарын тээврийн үйлчилгээг сэргээх гэж байгаа тухай “Байкал” нисэх онгоцны буудлын гүйцэтгэх захирал Дмитрий Гармаев Telegram хуудсандаа мэдээлжээ.

“Ираэро" агаарын тээврийн компани Улаан-Үд-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд 2024 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн ням гараг бүр нислэг үйлдэнэ" гэж тэрбээр бичсэн байна.

Тус компанийн хэвлэлийн албаны мэдээлснээр, нэг цаг үргэлжлэх нислэгийг CRJ-200 онгоцоор үйлдэх бөгөөд нэг талын тийзний үнэ 9955 рубль байх ажээ. 

Мөн нэгдүгээр сараас Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Тус чиглэлд 50 зорчигчийн суудалтай CRJ-200 онгоцоор долоо хоногт дөрвөн удаа ниснэ. Нислэгийн тийзний үнэ нэг талдаа мөн 9955 рубль байна. 

Өмнө нь Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани нислэг үйлддэг байжээ. Уг нислэгийг есдүгээр сарын 19-нд зогсоосон байна. Тасалбарын борлуулалт хангалтгүй, эрэлт туйлын бага байсан учраас Монголын компанийн удирдлага ийм шийдвэр гаргажээ.

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
653412
2 эможи

Зочин
2023-12-13 11:16
12 сарын эхний 10 хоногийн дотор 11 удаа онгоцны гэмтэл агаарт гарч байгаа улсын онгоцоор ниснэ гэдэг бол Агуа эр зориг бас асар их тэнэглэл
keyboard_arrow_up