ЦЕГ-ын дарга Т.Сүхболд албан хаагчидтай уулзаж, үүрэг чиглэл өгчээ

2023 оны 12 сарын 13

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр Урьдчилан сэргийлэх газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийн, цаашид анхаарч ажиллах ажил, арга хэмжээний талаар үүрэг, ажлын чиглэл өгчээ.

Тус уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Мөнгөншагай нар оролцсон байна.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар нь шинээр байгуулагдсан ба гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд бодлого, мэргэжил, арга зүйгээр ханган ажиллах юм.

Тус газар нь олон нийтийн газар, гудамж талбайд камерын хяналтын “Ногоон бүс”, сургууль орчны авто замын уулзварын эрсдэлийг бууруулах “Шар бүс”, мөн цас, бороо, орчны бохирдлыг үл харгалзан аль ч улирал, цаг үед ажиллах “Гэрэлтдэг гарц” зэрэг ажлуудыг шинээр санаачлан эхлүүлсэн нь нийслэл, орон нутагт хэрэгжиж, иргэд, олон нийтийн дэмжлэг авч байна.

Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын тэргүүн туршлагад үндэслэж, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран тодорхой үе шаттай ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653404
0 эможи

Т.Сүхболд
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up