Шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллахаас татгалзлаа
2023 оны 12 сарын 13
Өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлөх эсэх шүүх хурал 14 цагаас эхэлсэн.
Эл шүүх хурлаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлөхгүй хэмээн шийдвэрлэжээ.
Түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр хэлэхдээ “Н.Өнөрцэцэгтавсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй гэж шүүх үзлээ. Хоёр өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг авч хэлэлцсэнгүй. Тиймээс өмгөөлөгч нар нь Ерөнхий шүүгчид гомдол гаргана" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
653402
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс