ЗГХА ОЙН ГАЗРААС “EARTHRANGER” ПРОГРАММЫН СУРГАЛТ ЯВУУЛНА

2023 оны 11 сарын 24

Arslan.mn

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ЗГХА Ойн газар, Рио Тинто Монгол ХХК, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран 2023 оноос эхлэн ойн хөнөөлт шавжтай тэмцэх, ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд олон улсад практик туршлагаар батлагдсан шилдэг арга, техник технологийг нэвтрүүлэн ашиглах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан “EarthRanger” программыг хөнөөлт шавжийн тэмцлийн ажлын үр дүнг нэмэгдүүлж, тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр хөгжүүлэн ажиллаж байна.

”EarthRanger” гэдэг нь тухайн газар нутгийг хадгалах, хамгаалахад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хуваалцах, мэдээллийн дүрслэл, дүн шинжилгээ хийх чадвартай хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамж юм.

”Earthranger” программыг ашиглан ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажил, тэмцлийн ажлын үр дүнгийн тайлан мэдээ оруулах талаар ойн мэргэжлийн байгууллагууд болон ТББ, сум дундын ойн анги, орон нутаг хариуцсан улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг сурган хэрэглээнд нэвтрүүлснээр улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлын үр дүнг хянах, ач холбогдлыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой.

”Earthranger” программын сургалтаар ойн хөнөөлт шавжийн тархалт, голомт ихтэй аймгуудын, сумын болон сум дундын ойн ангийн 30 инженер, техникч, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажил гүйцэтгэдэг ойн мэргэжлийн байгууллагын 15 инженер, техникийн ажилчдыг тус тус хамруулан танхим болон хээрийн дадлага хосолсон сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрүүдэд “Эрүүл ой” төсөлтэй хамтран зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653393
0 эможи

keyboard_arrow_up