БНСУ-ын “Үндэсний ойн үрийн сортын төв”-ийн судлаач Монгол Улсад ажиллахаар ирлээ

2023 оны 11 сарын 27

Arslan.mn

Монгол-Солонгосын ойн аж ахуйн хамтарсан хорооны ес дэх удаагийн хурлын хүрээнд Монгол улсын төлөөлөгчид өнгөрөгч зургаадугаар сард БНСУ-ын “Үндэсний ойн үрийн сортын төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан.

Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон Хэрэм” төслийн гуравдугаар шатны хүрээнд Монгол улсад (Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгууд), Ойжуулалтын дэд бүтэц байгуулах ажлын хэсэгт болон Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд БНСУ-аас мэргэжилтнүүдийг урин ажиллуулахаар зөвшилцсөн.

Уг ажлын хүрээнд Солонгосын мэргэжилтнүүд өнгөрөгч зургаадугаар болон есдүгээр сард хүрэлцэн ирж, орон нутагт ажиллаад буцсан юм.

Энэ удаад БНСУ-ын үрийн мэргэжилтэн доктор Ким Юун Юүл /Yong-Yul Kim/ Монгол улсад нэг жилийн хугацаатай ажиллахаар 11 сарын 20-нд хүрэлцэн ирлээ. Энэхүү судлаач нь ЗГХА Ойн газар болон “Эрдэнэт” үйлдвэрийн “Ногоон хөгжил” төслийн нэгжийн үрийн лаборатори, үрийн агуулахад хийгдэх үр хадгалах, үрийн сан бүрдүүлэх, үрийн чанарын судалгаа хийхэд аргазүй болон практик хосолсон заавар зөвлөгөөг өгч ажиллахаар KOICA-ийн шугамаар ирсэн юм.

“Үндэсний ойн үрийн сортын төв” нь Солонгосын Ойн албаны харьяа агентлаг. Туслах баг, Ургамлын сорт хамгааллын газар, Үр суулгацын менежментийн газар гэсэн дөрвөн салбар нэгжээс бүрддэг бөгөөд 1016 га талбай бүхий үрийн талбайд менежмент хийн ажилладаг.

Тус төв нь 2030 он гэхэд ургамлын сорт хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, үр, суулгацын бүтээмжийг 100 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилттой. Үүний тулд шинэ сортуудыг хөгжүүлэхийг дэмжих, ойн сорт хамгаалах тогтолцоог бүрдүүлэх замаар Солонгос улсын хэмжээнд менежментийн тогтолцоог бүрдүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, ойн генетик нөөцийн менежментийн тогтолцоог бүрдүүлэх, ашиглалтыг дэмжихээр ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653390
0 эможи

keyboard_arrow_up