ХЭРЭГ: Мөрийтэй тоглоомоор их хэмжээний ашиг олсон этгээдүүдийг ШАЛГАЖ ДУУСЖЭЭ

2023 оны 12 сарын 12

Arslan.mn

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, их хэмжээний ашиг олсон бүлэг этгээдийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ.

Тодруулбал, нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж, интернэт орчинд “Pokerrr 2” нэртэй аппликейшнд нэвтрэн  “L” нэртэй клуб үүсгэн 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын хооронд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж 259.340.000 төгрөгийн ашиг олсон гэх хэрэгт иргэн “А” гэгчийг холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.

 

“L” нэртэй клуб үүсгэн байгуулжээ.  Улмаар энэ оны тавдугаар сараас наймдугаар сарын хооронд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж, 259.340.000 төгрөгийн ашиг олсон гэх хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаад, иргэн “А” гэгчийг холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусжээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653364
0 эможи

keyboard_arrow_up