Японд зорчих визийн мэдүүлгийг энэ сарын 15-наас ЭСЯ-ны итгэмжлэгдсэн төвд хүлээн авна
Япон улсад зорчих визийн мэдүүлгийг хүлээн авах ажлыг Японы ЭСЯ-наас итгэмжлэгдсэн “VFS Global” төвөөр гүйцэтгүүлэхээр болжээ. Уг төв энэ сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна.
Виз мэдүүлгийн төвд дипломат, албан ажил, засгийн газрын шугамаар зорчих, хүмүүнлэгийн чанартай яаралтай зорчихоос бусад (*1) бүх төрлийн визийн мэдүүлгийг хүлээн авч, олгоно.
Дипломат, албан ажил, Засгийн газрын шугамаар, хүмүүнлэгийн чанартай яаралтай виз мэдүүлгийг ЭСЯ-нд шууд хүлээн авна.
“VFS Global” төв нь Японы ЭСЯ-аас албан ёсоор итгэмжлэгдсэн цорын ганц виз мэдүүлэг хүлээн авах төв. Нийгмийн сүлжээгээр виз мэдүүлгийн үйлчилгээ үзүүлдэг газруудтай ямар нэгэн байдлаар хамтарч ажилладаггүй. Мөн эдгээр албан бус газруудаар үйлчлүүлсний улмаас үүссэн хохирол, хариуцлагыг Японы ЭСЯ болон “VFS Global” төв хүлээхгүйг мэдэгдлээ.
Эх сурвалж: Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ