Улаанбаатарт -16 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 13-14-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
12-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. -15...-17 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. -22...-24 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. -17...-19 градус хүйтэн байна.