СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дараах байршлуудад зорчихгүй байхыг АНХААРУУЛЛАА

2023 оны 12 сарын 07

Өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхи зарим үед түр зуур 25-34 м/с хүрч хүчтэй салхилжээ. Үүнээс хамгийн хүчтэй байгаа нь Баян-Өлгий аймгийн Өлгий сум 26 м/с, Ховд аймгийн Зэрэг сум 30 м/с, Чандмань сум 31 м/с, Ховд сум 34 м/с, Жаргалант сум Ховд хот 25 м/с, Говь-Алтай Алтай хот 21 м/с, Бугат сум 34 м/с хүрчээ.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-нд Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
653273
1 эможи

keyboard_arrow_up