Хэнтийгээс Бор-Өндөрийн чиглэлд гараад алга болсон хоёр иргэнийг ЭСЭН МЭНД олжээ

2023 оны 12 сарын 07

Хэнтий аймгийн төвөөс урагш 200 км-т 12-р сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчимд Өндөрхаан сумаас Бор-Өндөрийн чиглэлд суудлын автомашинтай вакцин тээвэрлэж явсан БорӨндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг 12-р сарын 6-ны 01:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Г.Мөнхнарангаар ахлуулсан алба хаагчид Бор-Өндөр сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан 54 настай эрэгтэй Ц, 51 настай эмэгтэй Н нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Эрлийг  мөн өдрийн 01:25 цагаас эхлэн зохион байгуулж 04:30 цагт  Бор-Өндөр сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т орших орших  Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг  Хөөврийн хөтөл  гэдэг газраас эсэн мэнд олжээ. Автомашин нь цасанд суусан байсныг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653270
0 эможи

keyboard_arrow_up