Өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл АЖИЛЛАНА

2023 оны 12 сарын 07

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил өндөр байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ.

Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажлын өдрүүдэд 17:00-20:00 цаг хүртэл жижүүр эмч ажиллана. Харин амралтын өдрүүдээр 10:00-15:00 цаг хүртэл жижүүр эмч ажиллахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653265
2 эможи

keyboard_arrow_up