Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Ховд аймгийн Зэрэг суманд салхины дундаж хурд 27 м/с, түр зуур 43 м/с хүрч хүчтэй салхилж байна.
Өнөөдөр буюу 7-нд Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.