З.Батбаяр: Усанд орсон хүний биеэс ӨМХИЙ ҮНЭР ханхалдаг болсон

2023 оны 12 сарын 06

Arslan.mn

БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар /2023.12.06/-ны өдөр Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл өгөв.

Тэрбээр, "Наймдугаар сараас хойш сар бүр мэдэгдээд байгаа зайсан гэж нэртэй Богд ууланд ам байдаг. Энд удаа дараагийн шинжилгээгээр одоогийн байдлаар бидэнд мэдэгдсэнээр манай зөвхөн усны газрын лаборатори хийсэн шинжилгээгээр таван хотхоны ундны уснаас гэдэсний савханцар илрээд байна. Бусад лабораториос гарсан шинжилгээний дүн нэгтгэгдээгүй байна. Хотхоны байрлалыг аваад үзэхээр энд тэнд байрлаж байгаа учир Зайсангийн ам тэр чигээрээ гэдэсний савханцар илэрсэн байх аюултай. Үүнтэй холбогдуулаад өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт халдварт болон халдварт бус өвчин дэлгэрэх аюул бий болж байгаа юм биш биз гэсэн албан хүсэлтийг явуулсан. Мөн Халдварт өвчин судлал үндэсний төвд энэ талаар судалгаа хийж өгнө үү гэж хүсэлт тавьсан. Яг бодит байдал дээр надруу утсаар ярьсан хүнийг хэлье. Надаас нэлээн ууртайгаар "өглөө босоод усанд орсон хүний биеэс юу үнэртдэг юм бэ" гэж асуусан. Мэдээж ундны ус нь өмхий үнэртэй болсон байсантай холбоотой" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
653237
6 эможи

Зочин
2023-12-12 16:48
Та нар хулгайч нарын барьсан барилгад хүмүүс амьдарч байгаа шүү хуцаж улиад байлгүй түргэн цэвэршүүлэгч олон долоо юм битгий донгос малаа тэгээд богд уулыг ариун дагшин газар гээд юу гээд донгосоод бнаа ус нь бохир бол барууны чинь ариун дагшин ингэж санаачлах хэнд ашигтай бнаа эд нар яах л гэж бгаа болоо харсаар байтал ерөөсөө айл байгаагүй уул ухаад л барьсан барилгууд зөндөө байгаа гэтэл энэ нэг эргүү мал гарч ирээ л солиотой юм хуцаад байгааг ер ойлгохгүй бна хэрэв Зайсан тийм юм бол УБ хотод хөрсний бохирдол усны бохирдолгүй газар бна уу эргүү малаа хэлээд өгөөч
Зочин
2023-12-09 08:52
Дархан цаазат Богд хайрханаа та нар худал үнэн хэлж байж аваад ухаж төхөж байр сууц барьж их ашиг олж байгаа үйлийн үр чинь ирж байгаа нь тэр. Ус цэвэршүүлнэ энээ тэрээ гэж төсвийн мөнгө зарцуулах гэж уйлан дууграхгүй ээ наад газраа чөлөөл.
Зочин
2023-12-07 10:21
Баячуудад хир үнэр савханцар халддаггүй
Ноёд
2023-12-06 17:37
Баячуул ингэх гээд л бсан юм Та нар лус хилэгнэсэн шүү дээ
keyboard_arrow_up