Он гарсаар 21 иргэн сураггүй болж, төөрч амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна

2023 оны 12 сарын 06

Arslan.mn

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр буюу 5-ны өдрийн15:00-16:00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдөр буюу 6-нд эсэн мэнд оллоо.

Он гарсаар сураггүй алга болсон, төөрсөн 245 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 198 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгааллаа.

Харин 21 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653233
0 эможи

keyboard_arrow_up