Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид газар олгосон асуудлыг АТГ-т шалгуулахаар болжээ
2023 оны 12 сарын 06
Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид газар олгосон асуудлыг шалгах талаар АТГ-т ханджээ.
Тодруулбал, "Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед нотлох баримтаар ил болсон бөгөөд уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
653225
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс