“Аз жаргалтай Улаанбаатар хот” төсөл 98 хувийн хэрэгжилттэй байна гэсэн СУДАЛГАА гарчээ
Монгол Улс ч аз жаргалын эрэлд гарсан. Улс орны хөгжлийг урт хугацаанд зурагласан гэх “Алсын хараа 2050” үзэл баримтлалд Монгол Улсын хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, Аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтаах том зорилго тавиад буй юм.
Харин өнөөдрийн нөхцөл байдлыг харвал Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжил, шийдлийн сүлжээ байгууллагаас тооцож гаргадаг “Аз жаргалын индекс”-т 83 дугаар байранд эрэмбэлэгдэж байгаа юм.
Тэгэхээр 30 жилийн дараа гэхэд Монгол Улс ардаа 73 орныг орхин, аз жаргалаар тэргүүлэгч улсуудын нэг болох томоос том зорилт та бидний өмнө байна. Харин уг зорилт хэзээ ч биелдэггүй мөрөөдлийн жагсаалтад тэрчигтээ мөнхөрч үлдэх үү, эсвэл... гэдэг нь өнөөдөр, маргаашаас гадна өчигдөр бид юу хийсэн бэ гэдэгтэй шууд хамааралтай.
Ингээд харахаар Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч буй Улаанбаатар хот өнгөрсөн дөрвөн жилд өнөөх “Аз жаргалтай хот” хөтөлбөрөө хэрхэн яаж хэрэгжүүлсэн билээ гэдэг асуулт зайлшгүй тавигдаж байгаа юм.
Харин 2023 онд “Аз жаргалтай Улаанбаатар хот” төсөл 98 хувийн хэрэгжилттэй байна гэсэн судалгаа гарчээ.
Сануулахад, одоогоос зургаан жилийн өмнө НИТХ-ын хуралдаанаар “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг баталж байлаа.
Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.